ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Түүхэн товчоо

Хэлний боловсролын сургуулийн одоо

Хэлний боловсролын сургууль нь сургуулийн захиргаа, ?йлчилгээ, санх??, сургалтын алба, мэргэжлийн 4 салбар, профессорын 6 баг, ахлах сургууль, гадаад хэлний сургалт судалгааны т?в, iBT TOEFL-ийн т?в гэсэн б?рэлдэх??нтэйгээр нийт 93 орон тоотой сургалтын ?йл ажиллагаагаа явуулж байгаагийн 18 захиргааны болон г?йцэтгэх ажилтан, 75 профессор, багш  нар байна. Профессор багш нарын 22.6 хувь нь хэлшинжлэлийн ухааны доктор цолтой, 77.4 хувь нь магистрын зэрэгтэй байна. Эдгээрийн дотор профессор, дэд профессор цолтой 9 багш, ШУТИС-ийн х?ндэт профессор цолтой 5 багш, "Боловсролын тэрг??ний ажилтан" 16 багш ажиллаж байна.

Тус сургуулийн захирлаар 1997-2006 онд доктор, профессор Т.Батбаяр, 2006 оноос одоог х?ртэл доктор, дэд профессор Д.Болд, дэд захирлаар Ц.Энхбаатар (2010) нар ажиллаж, Орос судлалын профессорын багийг дэд профессор Г.Туяа (Ph.D), Монгол судлалыг дэд профессор Г.Томтогтох (Ph.D), Солонгос судлалыг дэд профессор Б.Дэдэрмаа (Ph.D), Англи хэл судлалыг дэд профессор С.Дугармаа (Ph.D), Харьцуулсан хэл шинжлэл, нэр томьёо судлалыг доктор, профессор Т.Батбаяр (Ph.D), Япон судлалын профессорын багийг магистр Э.Сайнбилэг, Гадаад хэлний сургалт судалгааны т?вийг магистр Г.Цэнгэл, ахлах сургуулийг сургалтын менежер А.М?нхтуяа нар удирдаж байна. Тус сургуулийн з?вл?х профессороор ШУА-ийн ХЗХ-ийн хэл шинжлэлийн тасгийн эрхлэгч, ШУ-ны доктор (Sc.D), академич Л.Болд, эрдэмтэн нарийн бичгийн даргаар 2008 оноос дэд профессор Д.Ганчимэг (Ph.D) ажиллаж байна.

Одоо тус сургуульд инженер-багш, инженерийн бэлтгэл анги, техникийн мэргэжлийн орчуулга гэсэн мэргэжлээр 586 бакалавр оюутан, 38 хэлшинжлэлийн магистрант, 29 докторант, нийт 600 гаруй оюутан амжилттай суралцаж байна.

Хэлний боловсролын сургуулийн ?йл ажиллагааны гол чиглэл нь ирээд?йн инженер, технологийн мэргэжилтн??дэд гадаад хэл эзэмш??лэх явдал юм.

Хэлний боловсролын т??хэн товчоо

1978 он: МУИС, ПДС-д ?йлчилдэг байсан орос хэлний тэнхим 1978 онд МУИС-ийн орос хэл заах аргын тэнхим, ПДС-ийн орос хэлний тэнхим болон хуваагдсан байна. Уг тэнхимийн эрхлэгчээр ахмад багш Т.Пэлжид томилогдож, т??ний дараагаар М.Мягмаржав, С.Сайнбилэг, доктор, проф Ц.Цэдэндамба, доктор, дэд проф З.Дашдорж, Ж.Батжаргал нар ажиллаж байсан.

1989 он: ПДС-ийн б?х мэргэжлийн ангийн оюутнуудад з?вх?н орос хэлийг заадаг байсан бол 1989-1990 оны хичээлийн жилээс англи хэлийг нийгмийн х?гжлийн дагуу анхлан заах ??рэг Д.Алтангэрэл, Б.Чинбат, Э.Дэнсмаа, Б.Амгалан, Б.Байгалмаа, У.Энхбат, О.Ихбаяр, А.Нарантуяа нарын багшид оногджээ.

1990 он: Англи хэлний сургалт явуулж эхэлснээр Орос хэлний тэнхимийг ?рг?тг?н, Англи хэл судлалын тэнхимийг байгуулж, эрхлэгчээр нь Ж.Мервин, Д.Алтангэрэл нар ажиллав.

1992 он: ПТДС-ийн б?тцийн ??рчл?лт??р Орос хэл судлал, Англи хэл судлал гэсэн 2 тэнхимтэйгээр Гадаад хэлний т?вийг байгуулж, захирлаар нь доктор, профессор Т.Батбаярыг томилжээ.

1995 он: Инженер-багш мэргэжлээр оюутан элс??лэн авч, англи-орос, англи-япон хэлний анги нээсэн ба 2000 онд анхны тєгсєлт?? хийсэн. 1996-1997 оны хичээлийн жилээс япон-англи хэлний анги нээн элсэлтээ авсан.

1997 он: Бие даан мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн нь хэлний т?в?? ?рг?ж??лэн, салбар сургуулийг байгуулах ?ндэс болж, Гадаад хэлний сургуулийг байгуулагдаж, захирлаар доктор, профессор Т.Батбаяр томилогдон, орос хэлний тэнхимийн эрхлэгчээр Д.Туул, англи хэлний тэнхимийн эрхлэгчээр С.Нарантуяа нар ажиллажээ.

1998 он: Япон хэлийг судлах оюутны тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Орос хэлний тэнхимээс Япон хэлний секторыг ?рх тусгаарлан, улмаар Япон хэлний тэнхимийг байгуулж, тэнхимийн эрхлэгчээр нь Ж.Гант?м?рийг томилон ажиллуулав.

2002 он: ШУТИС профессорын системд шилжиж Гадаад хэлний сургуульд Орос судлалын профессорын баг, Англи хэл судлалын профессорын баг, Япон судлалын, Харьцуулсан хэлшинжлэл, нэр томьёо судлалын профессорын багууд байгуулагдав.

2004 он: Англи-солонгос хэлний мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн нь Солонгос судлалын профессорын багийг байгуулах суурь болж, оюутнуудад солонгос хэлийг мэргэжлийн т?вшинд судлах, БНСУ-д оюутан солилцоогоор суралцах боломжийг нь нэмэгд??лсэн байна.

2006 он: ШУТИС-ийн Ректорын тушаалаар Орос, монгол судлалын багаас салбарласан Монгол судлалын профессорын баг шинээр байгуулагдаж, гадаад хэл сурахын ?ндсэн дэвсгэр болох т?р?лх хэлнийхээ т?гс эзэмших, хамгаалах, эх хэл ба бусад хэлний зэрэгц??лсэн судалгааг ?рг?ж??лэх,  эх хэлээ мартахг?йгээр бусад гадаад хэл сурах ахуй орчны болон ухамсар сэтгэлз?йн  ?ндсийг б?рд??лэхэд оюутнуудыг сургаж эхэлсэн.

2007 он: ШУТИС-ийн Ректорын 286 тоот тушаалаар Гадаад хэлний сургуулийн нэрийг Хэлний боловсрол сургууль болгосон ба “Гадаад хэлний орчуулга” мэргэжлийн сургалтын т?л?вл?г??г шинэчилж “Техникийн мэргэжлийн орчуулга” мэргэжлээр шинээр оюутан элс??лэх з?вш??рлийг авлаа. Сургуулийн дэргэд ШУТИС-ийн багш нарын гадаад хэлний мэдлэгийг дээшлл??лэх, гадаадын их, дээд сургуульд суралцах х?сэлтэй оюутнуудын хэлний бэлтгэлийг хангах, глобал боловсролыг дэмжих зорилгготойгоор Гадаад хэлний сургалт, судалгааны т?в байгуулагдав.

2008 он: iBT TOEFL-ийн шалгалт авах 12 компьютертэй, албан ёсны эрх б?хий хоёр лабораторитой т?вийг байгуулж, ?йл ажиллагааг нь эхл??ллээ.

2009 он: Техникийн мэргэжлийн орчуулга мэргэжлээр хятад хэлний ангийг нээв.