ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Харьцуулсан хэл шинжлэл нэр томьёо судлалын профессорын баг

Харьцуулсан хэл шинжлэл нэр томьёо судлалын профессорын баг

Хэлний боловсролын сургуулийн Харьцуулсан хэл шинжлэл нэр томьёо судлалын профессорын баг нь 2002 онд байгуулагдсан. Тус багийн тэргүүлэх профессороор ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор, доктор, профессор Т.Батбаяр хавсран, дэд профессороор доктор Ц.Цэцэгмаа ажиллаж байна.

Профессорын багийн бүрэлдэхүүнд доктор Д.Алтанцэцэг, магистр Ц.Байгалмаа, Б.Байгал, Ц.Оюунцэцэг, Д.Туяа, О.Золзаяа, О.Индра, С.Уранбилэг, Т.Энхцэцэг, Б.Байгалмаа, Ш.Оюумаа, Д.Мягмаржав, Ц.Солонго, Я.Оюунцэцэг, мэргэжилтэн багш Дайсуки нар ажилладаг. Профессор багш нар “Гадаад хэлний орчуулга” (англи-орос хэл, англи-солонгос хэл, япон-англи хэл, солонгос-англи хэл), “Техникийн мэргэжлийн орчуулга” мэргэжлийн ангийн оюутнуудад, лицейн сурагчдад, Гадаад хэлний сургалт, судалгааны төвийн хэлний курсэд суралцагсдад, мөн ШУТИС-ийн инженер технологийн мэргэжлийн салбарын оюутнуудад бакалавр, магистр, докторын түвшний англи хэлний хичээл зааж байна.

Сүүлийн 3 жилд манай багийн 5 багш Малайз улсад 21 хоногийн хугацаагаар мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж, 1 багш ОХУ-д, 2 багш Англи улсад, 1 багш АНУ-д суралцаж ирсэн бөгөөд 1 багш Австрали улсад, 1 багш Солонгос улсад докторантурын сургалтанд хамрагдаж мэргэжил мэдлэгээ дэээшлүүлж байна.

Тус багийн багш нар Англи хэл судлалын профессорын багтай хамтран ШУТИС-ийн нийт оюутнуудын дунд англи хэлний олимпиадыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Хариуцсан салбарын оюутнууд жил бүр Худалдаа аж үйлдвэрийн танхимаас их дээд сургуулиудын дунд зохион байгуулдаг Business English Contest, ШУТИС-ийн МХТС-иас зохион байгуулдаг “WWH” Poster-ийн уралдаан болон МОХ-с зохион байгуулдаг Уран илтгэгчийн тэмцээнд тогтмол амжилттай оролцож, шагналт байранд шалгарч байна.

Тухайн салбарын оюутнууд хос гадаад хэл суралцахаас гадна инженерийн суурь хичээлүүдийг судалдгаараа хэлний мэргэжилтэн бэлтгэдэг бусад их дээд сургуулиас онцлогтой бөгөөд энэ нь тэдэнд цаашид техникийн салбарт орчуулга хийх дадал чадвар олгоход дөхөм болдог. Оюутнууд суралцах хугацаандаа багшлах дадлага; Бороо Гоулд, Вагнер Ази, Айвенхоу Майнз зэрэг томоохон компаниуд дээр орчуулгын дадлага хийхийн зэрэгцээ олон улсын спортын болон бусад арга хэмжээнд орчуулагчаар ажилладаг уламжлал тогтоод байна.

Манай төгсөгчид англи хэлний зохих шатны боловсрол эзэмшсэнээр уул уурхай, барилга, эрчим хүчний гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд, үйлдвэр аж ахуйн газруудад орчуулагчаар болон гадаад харилцааны ажилтнаар, мөн олон төгсөгчид их дээд сургуульд гадаад хэлний багшаар ажиллаж байна.