ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Монгол судлалын профессорын баг

Монгол судлалын профессорын баг ШУТИС-ийн Ректорын 2006 оны 01 сарын 05-ны өдрийн 06 тоот тушаалаар ХБС-ийн Орос, монгол судлалын багаас салбарлан байгуулагдсан. Тус багийн тэргүүлэх профессороор хэлбичгийн  ухааны доктор /Ph.D/ Г.Томтогтох, ахлах багшаар доктор /PhD/ Г.Даваажав, магистр С.Оюунгэрэл, багшаар доктор /PhD/ Ч.Оюунгэрэл, магистр Б.Сонинцэцэг, дадлагажигч багшаар магистр Н.Мөнхжаргал, Б.Ариунаа, С.Баасанжаргал, мэргэжилтэн багшаар БНХАУ-ын  Хятад хэлийг дэлхийд түгээн дэлгэрүүлэх байгуулагын багш Ван Чивей нар ажиллаж байна.

ХБС-ийн “Гадаад хэлний орчуулга”, “Техникийн мэргэжлийн орчуулга” мэргэжлийн ангийн оюутнуудад монгол хэлний заавал судлах 8 кредит, сонгон судлах 2 кредитийн хичээлээс гадна орос хэл, хэлшинжлэлийн хичээлүүдийг бакалавр, магистр, докторын түвшний сургалтаар заадаг. ШУТИС-ийн инженер, технологийн мэргэжлийн ангийн оюутнуудад “Хэл ярианы соёл” “Монгол бичиг1. 2” хичээлийг сонгон суралцах хэлбэрээр зааж байна. Түүнчлэн ШУТИС-ийн инженер, техник, технологийн болон бусад бүх мэргэжлийн ангид суралцах гадаадын оюутнуудад бакалавр, магистр, докторын түвшний сургалтаар монгол хэлний хичээлүүдийг зааж, тусгай бэлтгэл курс зохион байгуулж байна.

2009-2010 оны хичээлийн жилээс тус баг “Техникийн мэргэжлийн орчуулга”./Хятад хэл/ мэргэжлийн сургалтыг хариуцах болсон. Техник, технологийн чиглэлийн орчуулга хийх хятад хэлний мэргэжилтэн бэлтгэх суурь тавигдаж анхны 25 оюутныг сонгон шалгаруулж элсүүлээд сургалт явуулж эхлээд байна.

Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх профессороор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэлшинжлэлийн тасгийн эрхлэгч, академич, доктор /Sc.D/ Л. Болд ажилладаг.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэл:

Орчин цагийн монгол хэлний шинжлэх ухааны хэл, найруулга

Монгол хэлний үндэсний онцлог үгийн системчилсэн судалгаа

Монгол хэлний баймжийн айн системчилсэн судалгаа

Толь судлал, орчуулгын толь бичгийн онол практикийн асуудлууд

Гадаад хүнд монгол хэл заах онол, аргазүйн асуудлууд

Хэл, соёл, соёлын хэлшинжлэлийн онол практикийн асуудлууд

Манай баг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Оросын соёл, шинжлэх ухааны төв, ОХУ-ын Эрхүү хотын Техникийн Их сургууль, Улаан-Үдийн Технологийн Их сургууль, Москвагийн Улс түмнүүдийн найрамдлын их сургууль, Буриадын ШУ-ны төв, Буриадын их сургууль, зэрэг гадаад, дотоодын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, төвүүдтэй хамтран ажилладаг.