ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Англи хэл судлалын профессорын баг

Англи хэл судлалын профессорын баг

1990 оноос Техникийн Их сургууль англи хэлний сургалт явуулж эхэлснээр тус тэнхмийн суурь тавигдсан бөгөөд одоо Xэлний боловсролын сургуулийн Англи хэл судлалын профессорын баг болон өргөжөөд байна.

Тус тэнхим нь 1992 онд МУТИС-ийн нийт салбарт англи хэлний хичээл, Гадаад хэлний сургуулийн инженер–орчуулагчийн салбарт англи хэлний хэл зүй үгсийн сан, авиа зүй, ярих дадал, орчуулгын дадлага, англи америкийн уран зохиол, орон судлал, сэтгэл зүй, найруулга зүй, бизнесийн англи хэл, англи америкийн түүх, техникийн англи хэл, олон улсын харицааны ёс зүй зэрэг онол практикийн хичээлүүдийг заадаг байсан ба тэнхимийн эрхлэгчээр Жон Мэрвин, Д.Алтангэрэл 1989-1992 онд, Б.Чинбат 1992-1996 онд, С.Нарантуяа /доктор Ph.D/ 1996-2006 онд 2005 оноос Англи хэл судлалын профессорын баг болон өргөжиж 2006 оноос С.Дугармаа /доктор Ph.D/ тус багийн дэд профессороор ажиллаж байна. Тус Англи хэлний тэнхимээс 1999 онд ҮТДС-ийн гадаад хэлний сектор, 2008 онд Харьцуулсан хэлшинжлэл, нэр томьёо судлалын баг салбарлан гарсан ба одоогоор ШУТИС-ийн КТМС, МХТС, МИС, ҮТДС, Дарханы ТС, Эрдэнэтийн ТС, Өвөрхангайн ТС, Сүхбаатарын ТС зэрэг бүрэлдэхүүн сургуулиудын гадаад хэлний тэнхимүүдтэй хамтран харилцан уялдаатай ажиллаж байна.

Багийн дэд профессор С.Дугармаа, ахлах багш О.Ихбаяр, Ж.Ганцэцэг, Ч.Золзаяа, Ч.Солонго, Д.Оюу, багш Г.Гантуяа, Э.Чимэдлхам,  П.Бямбажав, Т.Гэрэлмаа, Н.Алтанзул, Д.Банзрагч, Б.Эрдэнэчимэг, А.Ариунаа, Б.Туяа, С.Булган, М.Ганболд, Т.Цэнд-Аюуш, дадлагажигч багш Ц.Одончимэг, А.Амарзаяа, мэргэжилтэн багш АНУ-ын иргэн Колин нарын бүрэлдэхүүнтэй, нэг доктор/Ph.D/, 19 магистрын зэрэгтэй багш, 1 гадаадын мэргэжилтэн, 1 туслах ажилтантай ажиллаж байна.

 

Манай багш нар сүүлийн жилүүдэд оюутнуудад бие даан судлах нэмэлт материал, мэргэжлийн англи хэлний сурах бичиг зэргийг хамтран эмхэтгэх ажил хийж ШУТИС-ээс зарласан сурах бичгийн уралдаанд багш Ж.Ганцэцэг, Ч.Солонго нар оролцож “English for Food and Nutrition Science” сурах бичгээр 3-р байр эзэлсэн.

Англи хэл судлалын багийн сургалтын ажлын гол зорилго нь инженер технологийн мэргэжлийн оюутнуудад англи хэлний суурь мэдлэгийг олгож уншиж, сонсож ойлгох, ярих, бичих, орчуулах дадал эзэмшүүлж цаашид бие дааж англи хэлийг гүнзгийрүүлэн сурах чадварыг олгоход оршино.

2005-2006 оны намрын улиралаас Англи хэл I/EL101/, Англи хэл II /EL102/ хичээлээр кредит шууд тооцох шалгалт, 2006-2007 оны хаврын улиралаас EL102, EL210 хичээлийн улиралын дундах шалгалтыг компьютерээр авч байна.

2005-2006 оны хичээлийн жилийн намрын улирлаас магистрын түвшний англи хэлний EL501 хичээлийг багш С.Дугармаа, Т.Ууганбаяр зайн хэлбэрээр зааж эхэлсэн ба энэ хичээлийг багш Ц.Байгалмаа, О.Индра улам боловсронгуй болгон зааж байна.

Мөн 2006-2007 оны хичээлийн жилээс уламжлалт англи хэлний олимпиадыг он-лайн хэлбэрээр зохион байгуулж байна. 2009-2010 оны хичээлийн жилд Англи хэл III /EL210/ хичээлээр англи хэлний компьютерт тулгуурласан хичээлийг бэлтгэн бэлэн болгоод байна.

Тэнхмийн багш нар сургалтын ажлын зэрэгцээ боловсрол судлал, хэл шинжлэл, орчуулгын онол, харьцуулсан хэл зүйн сэдвээр эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж гадаад дотоодын их дээд сургуулиудад ажиллаж суралцаж хамтран ажиллаж байна. Одоогоор манай залуу багш нар Америкийн /Индиана их сургууль, Коларадогийн их сургууль/, Англи /Лэйсэстерийн сургууль/, Японы/Хирошимагийн их сургууль/, Солонгосын / Кёнбук их сургууль, Чонбук их сургууль/ Энэтхэгийн Делийн их сургууль зэрэгт суралцаж байна.

АНУ-ын Peace Corps /Энх тайвны корпус/, JCS, Английн VSO, Австралийн МАSP, Малайзын Малтимедиа Их сургууль /Multimedia University/, IAESTE зэрэг гадаадын байгууллагуудтай хамтран ажиллаж залуу багш нарыг мэргэжил дээшлүүлэх болон зэрэг олгох сургалтанд хамруулж байна.

2004 онд багш С.Нарантуяа“Монгол хэлний үйл үгийн цагийн айн тогтолцоо, түүнийг англи хэлэнд илэрхийлэх нь” мөн 2008 онд багш С.Дугармаа “Монгол, англи хэлний дүрслэх үйл үгийн зэрэгцүүлэл” сэдвээр зэрэгцүүлсэн хэлшинжлэл /F220100/-ийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

Багш С.Дугармаа Б.Эрдэнэчимэг нар Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, Б.Эрдэнэчимэг Монгол улсын спортын мастер, Т.Гэрэлмаа Арга зүйч багш тэмдэгээр, А.Ариунаа МЗХ-ны Тэргүүний сэхээтэн залуу алтан медалиар шагнагдсан.

ШУТИС-ийн оюутнуудын дунд англи хэлний долоо хоног, англи хэлний олимпиадыг жил бүр амжилттай зохион байгуулдаг уламжлалттай.

“Business English Contest” 2007 онд МХАҮТ ба Английн ЭСЯ-наас зохион байгуулсан англи хэлний тэмцээнд багийн багш, оюутнууд амжилттай оролцож нэгдүгээр байр эзэлсэн.

2007, 2008, 2009 онд Монголын англи хэлний багш нарын холбоо болон АНУ-ын  ЭСЯ-тай хамтран Монголын англи хэлний багш нарын онол практикийн бага хурлыг /National TEFL I 2007, National TEFL II 2008, National TEFL III 2009/ жил бүр амжилттай зохион байгуулж ирлээ.