ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Япон судлалын профессорын баг

Япон судлалын профессорын баг

Профессорын баг байгуулагдсан он

1995 онд ТИСийн Гадаад хэлний сургуулийн орос хэлний тэнхмийн дэргэд анх vндэс сууриа тавьж япон хэлний сургалт явуулж эхэлсэн бєгєєд 1996 онд Япон-англи хэлний инженер-орчуулагчийн анги нээгдэж япон хэлний сектор болон єргєжин улмаар 1998 оноос япон хэлний тэнхим, 2003 оноос япон судлалыг профессорын баг болон vйл ажиллагаа явуулж байна.

Профессорын багийн түүх

1996-1997 оны хичээлийн жилээс орчуулагч-инженерийн салбар нээгдсэнээр тус баг нь Япон англи хэлтэй, инженерийн суурь шинжлэх ухааны мэдлэг эзэмшсэн, техник технологийн янз бүрийн салбарт орчуулагчаар ажиллах чадвартай оюутныг бэлтгэн гаргаж эхэлсэн. Одоогоор япон-англи хэлний инженер орчуулагч, япон хэлний техникийн мэргэжлийн орчуулагч гэсэн 2 мэргэжилээр мэргэжилтэн бэлтгэж байна. Тус баг нь бакалавр зэрэгтэй 299 гаруй мэргэжилтэн ,магистр зэрэгтэй 22 мэргэжилтэн бэлтгэн гаргасан ба тєгсєгчид нь Японий элчин сайдын яам, JICA, Монгол-Япон тєв зэрэг нэр хvнд бvхий байгууллагуудад ажиллаж байна. Одоо 130 гаруй оюутан бакалаврын зэрэг, 9 оюутан магистрын зэрэг эзэмшихээр суралцаж байна.

Япон судлалын баг нь анх JICA-ийн 2 гишvvн багш, 1 монгол багшийн бүрэлдэхүүнтэй сургалт явуулж эхэлсэн ба тэр vеэс тус багт JICA-аас япон хэлний 9 багш, япон 4 багш, 1-2 жилийн хугацаатайгаар ирж ажиллан сургалтын vйл ажиллагаанд туслаж оюутнуудад япон хэлний мэдлэг оюун олгох, японы ард тvмний зан заншил, соёлыг таниулахад томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн. Одоо тус профессорын баг нь 9 монгол багш, 2 япон багштай vйл ажиллагаагаа явуулж байна. Уг багт мэргэжилийн өндөр мэдлэгтэй заах арга зүйн арвин туршлагатай багш нар ажилладаг ба 5 багш япон сангийн шугамаар япон улсын Сайтама мужийн олон улсын хамтын ажиллагааны төвд 2-6 сарын хугацаатай урт болон богино хугацааны япон хэлний багшийн мэргэжил дээшлүүлэх курсэд суралцаж ,1 багш тус сангийн шугамаар докторийн сургалтанд сурж байна.Мөн 2007,2008 онд багш Б.Ундармаа С.Оюундэлгэр нар хэлний боловсролын сургуулийн шилдэг багшаар шалгарч, 2009онд багш Ж.Гантөмөр БСШУЯ-ны Хvндэт жуух бичгээр шагнуулсан. Одоо япон судлалын профессорын багийг дэд. профессор С.Оюундэлгэр тэргүүлэн ажиллаж байгаа бєгєєд өнгөрсөн хугацаанд тус багийн тэргүүлэгчээр Ж.Гантөмөр У.Цэцэгдулам нар ажиллаж байсан.

Тус баг нь Япон сан, Японы ЭСЯ, JICA, Миаконожогийн хотын захиргаа, Тоохокүгийн мэргэжлийн их сургууль, Хакүхо охидийн их сургууль, Кочи охидийн их сургууль, Ази номхон далайн их сургууль, Обирлиний их сургууль, Осака хотын гадаад хэлний сургууль, Харю вэдстэж, J тестийг зохион байгуулагч байгууллага зэрэг олон тооны гадаадын байгууллага мєн Монголын япон хэлний багш нарын холбоо, Монгол-Япон тєв, Барилга хот байгуулалтын яам, Дулааны 4-р цахилгаан станц, МVК корпораци, Шvvхийн судалгааны тєв, Мэдээллийн технологийн тєв, Файрвєркс ХХК, Автобус-1 компани, Шилмэл загвар ХХК, USI ХХК, Палентологийн хvрээлэн, Археологийн хvрээлэн, Vйлдвэр урлалын сургууль, Соёл урлагийн их сургууль, Зам, тээвэр, аялал жуулчлалын яам, Оргил софт ХХК, Зиг заг авто сервис, Азийн ОУ-ын хvvхдийн харилцааны найрамдал сан, ШУТИС-ийн мэдээллийн технологийн КАТ тєв зэрэг дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаас vзвэл гадаад дотоодын харилцаа эрчимтэй хєгжсєн ба цаашид ч улам бvр єргєжин тэлэх тєлєвтэй байна.

Мєн тус баг нь 2002 оноос япон сан, Японы ЭСЯ, JICA ,Япон хэлний багш нарын холбоотой хамтран Япон хэлээр хэн уран илтгэх бэ уран илтгэлийн тэмцээн зохион байгуулсаар ирсэн ба жил бvр ивээн тэтгэгч байгууллагуудаас нэр хvндтэй шvvгчдийг урьж ажилладаг нь тус тэмцээний нэр хvндийг илтгэж байна. Єнгөрсөн хугацаанд уг тэмцээнд улаанбаатар хотын бүх их дээд сургуулийн япон хэлний ангийн 500 гаруй оюутан оролцож мэдлэг оюунаа сорисон болно.

Тус багт ажиллаж буй профессор, багш ажилчид

Хэрэйд овогтой Энхтөмөрийн Сайнбилэг нь 1979 онд УБ хотод төрсөн. 2000 онд ШУТИС-ийн ГХС-ийн Япон Англи хэлний инженер–орчуулагч мэргэжлээр бакалавр зэрэг, 2001 онд хэл шинжлэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2001-2002 онд Япон сангийн япон хэлний багшийн мэргэжил дээшлүүлэх курсыг суралцаж төгссөн. 2000 оноос тус профессорын багт багшаар, 2009 оноос дэд профессорын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Огами Кейко нь 1946 онд төрсөн. 1967 онд Токиогийн Гакүшүин их сургуулийг бакалаврын зэрэг, 1998 онд АНУ-ын Портланд мужын сургуулийн япон хэлний багшийн курсийг тус тус суралцаж төгссөн. 2006 оноос мэргэжилтэн багшаар ажиллаж байна.

Шарнууд овогтой Жамъянгийн Гантємєр нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Багшийн Дээд Сургуулийг орос хэл, утга зохиолын багшийн мэргэжлээр тєгссєн. Тус сургуульд 1994 оноос хойш ажиллаж байгаа ба япон хэлний профессорын багт ахлах багшаар ажиллаж байна. 2009 онд БСШУЯ-ны Хvндэт жуух бичгээр шагнуулсан.

Боржигон овогтой Уламбаярын Цэцэгдулам нь 2000 онд ШУТИС-ийн ГХС-ийн Япон Англи хэлний инженер орчуулагч мэргэжлээр бакалавын зэрэг, 2001 онд хэл шинжлэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2004-2005 онд Япон улсын бодлого тєлєвлєлт судалгааны их сургууль, Япон сан, Япон улсын хэл шинжлэлийн хvрээлэнгээс хамтран явуулдаг магистрийн сургалтыг япон хэл боловсрол судлалын мэргэжлээр магистр зэрэгтэй төгссөн. 2007 оноос Япон улсын бодлого тєлєвлєлт судалгааны их сургууль, Япон сан, Япон улсын хэл шинжлэлийн хvрээлэнгээс хамтран явуулдаг докторын сургалтанд суралцаж байна. 2000 оноос Япон судлалын профессорын багт ахлах багшаар ажиллаж байна.

Зэгстэй овогтой Сүхбаатарын Оюундэлгэр нь 1989 онд Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр, 2000 онд ХИС-н хэл, аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн. 2005-2006 онд япон улсын Канагава мужид хэлний мэргэжил дээшлүүлэх курст, 2008 онд япон сангийн шугамаар япон улсад Япон хэлний багшийн мэргэжил дээшлүүлэх курст суралцсан. Ахлах багш.

Бүргэд овогтой Баатархүүгийн Ундармаа 1996 онд ГХДС-ийг Япон хэлний орчуулагч-референт мэргэжлээр, 1998 онд мөн тус сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн. 1999-2000 онд Японы Фүкүхара гакэн хотод япон хэлний курст суралцаж байсан. 2004 оноос тус профессорын багт ахлах багшаар ажиллаж байна.

Боржигон овогтой Сувдаагийн Золзаяа нь 2000 онд МУИС, ОУХДС-ийг Япон хэлний багш орчуулагч мэргэжлээр, 2002 онд хэл шинжлэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2005 онд япон улсад багшийн мэргэжил дээшлүүлэх курст суралцсан. 2001 оноос Япон судлалын профессорын багт багшаар ажилладаг. 2009 оны 09-р сараас япон улсад магистрантурт суралцаж байна.

Тариачин овогтой Батмөнхийн Эрдэнэчулуун ШУТИС-ийн ГХС-ийг Япон Англи хэлний орчуулагчийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, 2005 онд хэл шинжлэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2007-2008 онуудад Япон улсын Сайтама мужын Япон хэлний олон улсын тєвд 6-сарын багшийн мэргэжил дээшлүүлэх курст суралцсан. 2005 оноос тус профессорын багт багшаар ажиллаж байна.

Шарайд овогтой Ламааданы Сарангэрэл нь 2001 онд МУИС-н ОУХДС-гадаад албаны ажилтан мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2007 онд хэл шинжлэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2007 оноос тус профессорын багт багшаар ажиллаж байна

Боржигон овогтой Бүргэдбаатарийн Энхчимэг нь 2006 онд ШУТИС-н ХБС-г Япон-Англи хэлний орчуулагчийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, 2008 онд хэл шинжлэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тус профессорын багт туслах ажилтнаар ажиллаж байна.

Ном сурах бичгээр хангагдсан байдал

Манай профессрорын баг нь Япон сантай хамтран ажиллаж ном сурах бичгийг жил бүр захиалан авдаг бөгөөд өөрийн багтаа 3000 гаруй ном сурах бичиг, сонин сэтгүүл, эрдэм шинжилгээний нийтлэл бүхий тусгай хангагдсан баазийг бүрдүүлж япон судлалын багийн оюутан сурагчдыг хичээлийн болон танин мэдэхүйн материалаар хангаж байна.

Тус багт ажиллаж байсан багш, ажилчид

Монгол багш нар

1. Д.Октябр (1997~2000) магистр, багш

2. Б.Боргилмаа (1999~2000) магистр, багш

3. Э.Халиун (2000~2004) бакалавр, багш

4. С.Сайнзаяа (2001~2002) магистр, гэрээт багш

5. Ч.Оюунцэцэг (2002~2005) магистр багш

6. Н.Энхчимэг (2003~2006) магистр багш

7. Н.Бадрал (2003~2005) магистр багш

9. Т.Анар (2006~2007) магистр, цагийн багш

Мэргэжилтэн багш нар

1.Ито Мегvми (1995~1997) JICA, магистр багш

2.Нишиока Намиэ (1996~1998) JICA, магистр багш

3.Доно Аяако (1998~2001) JICA, магистр багш

4.Накахата Хироэ (1999~2001) JICA, магистр багш

5.Оосава Юvко (2001~2003) JICA,,магистрбагш

6.Хашимото Чика (2001~2003) JICA, магистр багш

7.Нонака Хироко (2003~2005) JICA, магистр багш

8.Сакурай Чиёоко (2003~2006) JICA, магистр багш

9.Огава Нобvюки (2004~2005) магистр багш

10.Цvчида Хироко (2005~2006) магистр багш

11.Мацvмото Ёшиюки (2006~2008) JICA, магистр багш

Улсын ба байгууллагын шагнал, алдар цол авсан байдал

1. Баатархүүгийн Ундармаа : ХБС-ийн шилдэг багш 2007 он

2. Сүхбаатарын Оюундэлгэр: ХБС-ийн шилдэг ажилтан 2008 он

2. Жамъяангийн Гантємєр: БСШУЯ-ний Хүндэт жуух бичиг 2009 он

Хамтран ажиллаж байгаа гадаадын байгууллагууд

  • Япон сан
  • Японы элчин сайдын яам
  • JICA
  • Миаконожиогийн хотын захиргаа
  • Коочи хотын охидийн их сургууль
  • Тоохокүгийн мэргэжлийн их сургууль,
  • Хакүхо охидийн сургууль
  • Ази номхон далайн их сургууль
  • Оberlin их сургууль, .Оосака хотын гадаад хэлний их сургууль
  • Харюү вэдстэж
  • J-Test