Орос судлалын профессорын баг
ОРОС СУДЛАЛЫН ПРОФЕССОРЫН БАГ
Профессорын багийн намтар
Тус тэнхим 1942-1943 оны хичээлийн жилд анх МУИС дээр байгуулагдаж (эрхлэгч нь Зөвлөлтийн профессор С.А.Абакумов), 3 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлжээ. Үүнээс хойш 10 жилийн дараа 1953 онд орос хэлний анги нээгдэхэд багш нар 2 дахин нэмэгдэж 16 болсон байна. 1958 он хүртэл гол төлөв зевлөлтийн мэргэжилтэн багш нар, мөн зөвлөлтийн мэргэжилтнүүдийн гзр бүл, Монголд тогтмол сууж байсан Зөвлөлтийн харъяат 10 хүн тус тус ажиллаж байсан бол орос хэлний анги анх нээснэзс хойш ЗХУ-д орос хэлний анги төгссөн үндэсний багш, боловсон хүчин, тухайлбал: Г.Очирбат, Л.Жамбалдорж, Ж.Бадамдаш, Д.Цэдэн нар ажиллаж эхэлсэн юм.
1958 оноос өмнө тус тэнхимийн эрхлэгчээр ЗХУ-ын мзргэжилтнүүд (С.А.Абакумов, З.К.Клюева, Н.А.Лысяков, Н.Г.Марковичева, К.М.Шабалин, А.С.Лавша) нар ажиллаж, 1958 онд анх үндэсний мэргэжилтэн Г.Очирбат тэнхимийн эрхлэгч болсон. 1960 оны 7-р сараас тэнхимийн эрхлэгч өөр ажипд шилжсэн учир Л.Жамбалдорж тэнхимийн эрхлэгч бопжээ. 1962 онд Л.Жамбалдорж өөр ажилд шилжсэн учир 1963 оны 1-р сарын 1-нээс Г.Пэлжид тэнхимийн эрхлэгчзэр томилогдов.
1963-1964 оны хичээлийн жил хүртэл тус тэнхимд бусад гадаад хэлний багш нар нэгэн адил харъяалагдаж байгаад 1968 онд гадаад хэлний тэнхим тусгаарлан, мөн 1968 оны 4 сарын 15-нд орос хэлний салбарыг хариуцсан орос хэл, утга зохиолын тэнхим салж байгууллагдсан юм.
1976-1978 онуудад МУИС, ПДС-д үйлчилдэг тус орос хэлний тэнхимийн багш нарын тоо 47-д хүрч, 1978 оны 2-р сарын 1-нд МУИС-ийм орос хэл заах аргын тэнхим, ПТДС-ийн орос хэлний тэнхим гэж 2 тэнхим болон хуваагдсан юм. Тус тэнхим нь 1992 онд бүтцийн өөрчлөлтөөр Гадаад хэлний төв, 1997 онд Гадаад хэлний сургууль болон зохион байгуулагджээ. Тус сургуульд Г.Л.Бузин, Е.М.Штейн, А.Б.Будаева, В.В.Люлинза, Р.С.Никифорова, С.Сайнбилэг, Д.Цэндсүрэн, Я.Заяа, Надежда Дэндэвдорж, Т.Долгоржав, С.Гульнара, тэдний дараах үе Т.Төрбат, Б.Чанцал, А.Долоонтөмөр, Д.Саранцэцэг, Д.Энхцэцэг Б.Өнөдэлгэр, Г.Д.Шагдурова, Ч.Гульнара, Д.Баярсайхан, Г.Тунгалаггэрэл нарын туршлагатай багш нар ажиллаж байв. Багш А.Б.Будаева, Д.Саранцэцэг, Т.Долгоржав нар ТИС, ШУТИС-ийн хүндэт профессор өргөмжлөл хүртжээ.
Тус тэнхимд 1983-1985 онуудад мэргэжилтэн багш Лапынина Н.Н, Намакштанская И.Е нар урилгаар ажилласан ба 2002 оноос мэргэжилтэн багш Намжилова Л.П, Заяаханова Н.С, Тонтоева Т.Г нар гэрээгээр ажиллаж байв. Тус тэнхимээс англи, япон, солонгос, монгол хэлний профессорын багууд салбарлан гарсан байна.
Өнгөрсөн хугацаанд тус тэнхмийн эрхлэгчээр Т.Пэлжид, М.Мягмаржав, С.Сайнбилэг, доктор, профессор Ц.Цэдэндамба, дэд доктор З.Дашдорж, Ж.Батжаргал, доктор (Ph.D) Т.Батбаяр, 1992-2001 онд доктор(Ph.D) Д.Туул , 2002-2006 оны хичээлийн жилээс ШУТИС профессорын системд шилжсэнээр Монгол, орос судлалын багийг доктор(Ph.D) Г.Томтогтох, 2006 оны 1-р сараас монгол судлалын баг бие даан үйл ажиллагаа явуулах болсонтой холбогдуулж орос судлалын багийг доктор(Ph.D) Г.Туяа удирдан ажиллаж байна.
Өнөөгийн байдал
Өнөөдрийн байдлаар Орос судлалын баг нь багшлах боловсон хүчний хувьд нийт 13 багштай. Тэрүүлэх профессор доктор /PhD/ Г.Туяа, дэд профессор доктор /PhD/ А.Бумбар, ахлах багш доктор /PhD/ Б.Уранчимэг, доктор /PhD/ Б.Оюун, магистр С.Цэрэндолгор, Ц.Энхцэцэг, Ц.Эрдэнэчимэг, Б.Мөнхбаатар, Б.Цэцэгмаа, багш доктор /PhD/ Т.Мөнхтуяа, магистр И.Сарантуяа, М.Байгаль, У.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй.
Тус багт мэргэжлийн өндөр мэдлэгтэй, заах аргын туршлага арвинтай олон багш нар ажилладаг бөгөөд эдгээрээс багш С.Цэрэндолгор, А.Бумбар нар ШУТИС-ийн хүндэт профессор, А. Бумбар, Г.Туяа нар ШУТИС-ийн дэд профессор, С.Цэрэндолгор, А.Бумбар, Б.Оюун, Г.Туяа, Ц.Энхцэцэг, Ц.Эрдэнэчимэг, Б.Уранчимэг ,Б.Даваасүрэн, У.Зоригтбаатар нар Гэгээрлийн тэргүүний ажилтан юм.
Г.Туяа, А.Бумбар, Б.Уранчимэг, Б.Оюун нар доктор (Ph.D) зэрэгтэй, С.Цэрэндолгор, Ц.Энхцэцэг, Ц.Эрдэнэчимэг, Б.Мөнхбаатар, Б.Цэцэгмаа, И.Сарантуяа, М.Байгаль, У.Зоригтбаатар нар магистрын зэрэгтэй.
Тус баг нь инженер технологийн мэргэжлийн ангийн оюутнуудад бакалавр, магистр, докторын түвшний сургалтаар орос хэл заахын зэрэгцээ инженер-орчуулагчийн салбарын оюутнуудад орос хэлний хэл зүй үгсийн сан, боловсрол судлал, орчуулгын онол, сэтгэл судлал, гадаад хэл заах арга зүйн хичээлүүдийг зааж, мэргэжилтэн бэлтгэж байна.
Орос судлалын баг Оросын соёл, шинжлэх ухааны төв, ОХУ-ын Эрхүү хотын Техникийн Их сургууль, Москвагийн Улс түмнүүдийн найрамдлын их сургууль, Буриадын ШУ-ны төв, Буриадын их сургууль зэрэг гадаад, дотоодын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, төвүүдтэй хамтран эрдэм шинжилгээ, судалгааны болон заах арга зүйн чиглэлээр хамтран ажиллаж, 2006 оноос Усть-Илимск хотын БДС-ийн оюутнууд болон инженер орчуулагчийн ангийн оюутнуудын хамтарсан зуны хэлний дадлага зохион байгуулж эхэлсэн.
Орос хэл, соёлыг сурталчлах, орос хэл сонирхдог оюутан залуучуудын хүрээг тэлэх зорилгоор Орос судлалын профессорын багаас санаачлан жил бүр уламжлал болгон ШУТИС-ийн “Орос хэлний өдрүүд” цогц арга хэмжээнүүдийг зохиож ирсэн ба 2009-2010 оны жичээлийн жилээс Оросын соёл шинжлэх ухааны төв, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын гадаад хэлний секторуудтай хамтран зохион байгуулсан болно. Энэхүү арга хэмжээний үеэр ШУТИС-ийн орос хэлний багш нарын туршлага солилцох үзүүлэх хичээл, орос хэл, утга зохиол, сургалтын чиглэлээр хийж байгаа судалгааны ажлыг нь сурталчлах эрдэм шинжилгээний хурал, дугуй ширээний ярилцлага мөн оюутан залуучуудын дунд орос хэлний олимпиад, дууны уралдаан, зохион бичлэгийн уралдаан, орос кино үзвэр зэрэг олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг юм.
Багийн зүгээс 2007 оны 10-р сараас эхлэн орос хэл сурах, орос хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэх сонирхолтой оюутан залуучуудад зориулж богино хугацааны орос хэлний курс ажиллуулж эхэлсэн ба 2008 онд тус курсийг 7, 2009 онд 3 оюутан төгсөж ОХУ-ын тэтгэлгээр их, дээд сургуулиудад суралцах шалгалтанд тэнцэн Москва, Санкт-Петербург, Эрхүү зэрэг хотуудад суралцаж байна.
Хэлний боловсролын сургууль ОХУ-ын Боловсролын яамтай байгуулсан гэрээний дагуу гадаадын иргэдийн орос хэлний мэдлэгийн түвшин тогтоох олон улсын стандартаар /TORFL/ шалгалт авах эрх авч Москвагийн Улс түмний найрамдлын их сургуультай байгуулсан гэрээний дагуу ОХУ-ын Боловсролын яамны дэргэдэх TORFL-ийн тэргүүлэх төвд багийн багш Б.Уранчимэг, Б.Цэцэгмаа, Б.Мөнхбаатар нар сургалтанд хамрагдан TORFL-ийн шалгалт авах эрх авсан. Орос судлалын багаас багш нарын мэргжил дээшлүүлэх асуудалд анхаарал тавьж багш нарыг мэргэжил дээшлүүлэх урт, болон богино хугацааны сургалтанд хамруулж ирсэн. 2008 оны 6 сард Оросын соёл шинжлэх ухааны төвтэй хамтран Орос судлалын багийн 8 багш, ШУТИС-ийн харьяа сургуулиудын 6 орос хэлний багшийг Эрхүү хотын багш нарын мэргэжил дээшлүүлэх 14 хоногийн сургалтанд хамруулсан.
Тус багийн багш нар бакалавр, магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхээс гадна, 1999-2000 оны хичээлийн жилээс эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай хамтран докторын сургалт явуулж эхэлсэн.

