ТАНИЛЦУУЛГА АЗИ СУДЛАЛЫН САЛБАР
Он цагийн товчоон
1995-1996 оны хичээлийн жилд япон-англи хэлний инженер орчуулагчийн анги нээгдэж, Орос судлалын  тэнхимд харьяалагдаж япон хэлний сургалтыг явуулж эхэлсэн.
1998 онд Япон хэлний тэнхим бие даан байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр багш Ж.Гантөмөр томилогдон ажилласан.
2002 онд Япон хэлний профессорын баг болон өргөжиж, профессорын багийн тэргүүлэх профессороор доктор У.Цэцэгдулам, С.Оюундэлгэр, Э.Сайнбилэг,  доктор, дэд профессор Д.Алтанцэцэг нар ажиллаж байв.
2002 – 2003 онд англи - солонгос хэлний анги нээгдэн, Орос судлалын тэнхимд харьяалагдаж, солонгос хэлний сургалтыг явуулж байв.
2002 онд Орос хэлний тэнхимийг өргөтгөн Орос, монгол судлалын профессорын баг байгуулагдаж, тэргүүлэх профессороор доктор, дэд профессор Г.Томтогтох томилогдон ажилласан.
2004 онд Солонгос судлал, хавсрага хэл шинжлэлийн профессорын баг бие даан байгуулагдаж, профессорын багийн тэргүүлэх профессороор доктор, дэд профессор Д.Болд, доктор Б.Дэдэрмаа, доктор Д.Ганчимэг нар ажиллаж байв.
2006 онд Монгол судлалын профессорын баг байгуулагдан бик даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба  профессорын багийн тэргүүлэх профессороор доктор, дэд профессор Г.Томтогтох томилогдон ажилласан.
2014 оноос Монгол судлалын тэнхим нэртэй болж, тэнхимийн эрхлэгчээр доктор, профессор Г.Томтогтох, доктор, дэд профессор Д.Алтанцэцэг нар ажилласан.
2009 -2010 оноос “Техникийн мэргэжлийн орчуулга” хятад хэлний анги нээгдэж Монгол судлалын профессорын багт харьяалагдах болов.
2014 оны ШУТИС-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Япон болон Солонгос судлалын профессорын багууд, Монгол судлалын профессорын багаас Хятад хэлний баг бие даан гарч нэгдэн Ази судлалын тэнхим болон өөрчлөгдсөн ба тэнхимийн эрхлэгчээр доктор Ч.Туул, доктор Л.Чойжилмаа нар ажиллаж байсан.
2019 оноос Ази судлалын тэнхимд Монгол судлалын тэнхим нэгдсэн.
Өнөөдөр Ази судлалын тэнхим  нь 29 профессор багш, 2 ажилтан, нийт  31 хүний бүрэлдэхүүнтэйгээр сургалт, судалгаа, олон нийт, оюутанд үйлчлэх үйл ажиллагаа явуулж байна. Багш нарын 9 буюу 31% нь доктор /Ph.D./-ын зэрэгтэй, 1 багш дэд профессор цолтой.  Тэнхимд Япон, Солонгос, Хятад улсаас мэргэжилтэн багш тогтмол ажилладаг. 2020 оноос тус тэнхимийн эрхлэгчээр доктор, дэд профессор С.Бархас.
2021 оноос Ази судлалын салбар болж, тэнхимийн эрхлэгчээр доктор Ц.Эрдэнэзаяа  ажиллаж байна.
  • 2000-2003 онд тэнхимийн эрхлэгч С.Бархас ХУИС-ийн докторантурт суралцаж, зэрэгцүүлсэн хэл шинжлэлийн доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 2018 онд ШУТИС-ийн дэд профессор цол хүртсэн.
  • 2000-2003 онд ахлах багш Г.Даваажав МУИС--ийн докторантурт суралцаж,  хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 
  • 2000-2004 онд ахлах багш Г.Уранчимэг МУИС-ийн докторантурт суралцаж, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.
  • 2004-2008 онд ахлах багш Ч.Оюунгэрэл МУИС-ийн докторантурт суралцаж, суралцаж, хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 
  • 2004-2009 онд ахлах багш Ц.Эрдэнэзаяа БНХАУ-ын Төв хятадын багшийн их сургуулийн докторантурт суралцаж,  хэл бичгийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан. 
  • 2009-2011 онд тэнхимийн дэд профессор Л.Чойжилмаа Уханы их сургуулийн докторантурт суралцаж,  хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгаалсан.
  • 2007-2012 онд ахлах багш Т.Мөнхжаргал ШУТИС-ийн докторантурт суралцаж, доктор (PhD) –ын зэрэг хамгаалсан.
  • 2010-2016 онд  ахлах багш Р.Бигэрмаа МУИС-ийн докторантурт суралцаж, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)-ийн зэрэг хамгаалсан.
  • 2010-2020 онд багш Б.Дэлгэрмаа МУБИС-ийн  докторантурт суралцаж,  хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)-ийн зэрэг хамгаалсан.
  • 2014-2016 онд багш Б.Номиндалай БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн докторантурт суралцсан.
  • 2014-оноос баш Энхцэцэг БНСУ-ын Канвоны их сургуулийн докторантурт суралцаж байна.
  • 2016 оноос багш Б.Ариунаа  БНХАУ-ын Ян жоу их сургуулийн докторантурт суралцаж байна.
  • 2019 оноос багш П.Мөнхцэцэг БНХАУ-ын Зүүн хойд хятадын багшийн их сургуулийн докторантурт суралцаж байна.
  • 2020 онд ахлах багш Д.Энхчимэг МУЭИС-ийн докторантурт суралцаж, хэл шинжлэлийн докторын зэргийг МУЭИС дээр хамгаалсан.
Тэнхимийн гадаад, дотоод хамтын ажиллагаа
Гадаад:
  • Япон улсын ЭСЯ
  • Япон сан
  • Хакүхо охидын коллеж                                                                          
  • APU их сургууль                              
  • Бүнкёо их сургууль ,
  • J.TEST-ийн Япон дахь албан ёсны төв
  • ШИМАНЭ их сургууль
  • Tradition Japan сан
  • Чүү Оо их сургууль
  • Nicholas Edwards Investment LLC
  • Монгол-японы хүний нөөцийн хөгжлийг дэмжих төв /Монгол-япон төв/   
  • Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/
  • Taiyo town corporation
  • Солонгос улсын ЭСЯ
  • Солонгос сан
  • Сүн Чонхян их сургууль                                                
  • Дангүг их сургууль                                    
  • Солонгос дахь Монгол судлалын нийгэмлэг                                                            
  • Ази номхон далайн нийгэмлэг PAS
  • Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/
  • Хятад улсын ЭСЯ
  • Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх Күнзийн  институт
  • Хятадын соёлын төв
  • Монгол дахь Хятадын банкны төлөөний газар
  • Шандунь ИС
  • Шандунь ШУТИС
Дотоод:
  • Монголын япон хэлний багш нарын холбоо    
  • Монголын солонгос хэлний багш нарын холбоо           
  • Монголын хятад хэлний багш нарын холбоо
  • Монгол Японы залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төв                     
  • Космос сургалтын төв 
  • Японд сургууль төгсөгчдийн JUGAMO нийгэмлэг
  • “Жуулчин” ХХК
  • “Гео мандал”  ХХК
  • Хаан банк сан
  • МУБИС-ийн Гадаад хэл заах аргазүйн төв
  • МУИС-ийн хятад хэлний тэнхим
  • Отгонтэнгэр Их сургууль
  • Монтрак ХХК
  • Ногоон асар ХХК
  • Дөлгөөн гэрэл ХХК
  • Century Land ХХК  г.м.
Тэнхимийн профессор багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажил
Ази судлалын салбарын профессор багш нар дараах чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байна. Үүнд:
  • Гадаад хэл заах арга зүй
  • Боловсрол судлал
  • Хэл шинжлэл
  • Орчуулга