Англи хэлний академи

ШУТИС – ийн харьяа Англи хэлний академи нь олон улсын British Council, ETS, Pearson VUE, Prometric, Collage Board, ACCA зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг Монгол улсын хамгийн том шалгалтын албан ёсны төв юм.

Тус төв бүтэн цагийн 3 ажилтан болох Ц.Энхжаргал, Ж.Одбаяр, Б.Оюунсайхан болон "Study and Work Scholarship" хөтөлбөрийн 2 оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус төв дээр зохион байгуулагддаг шалгалтууд:

  • IELTS
  • TOEFL
  • GRE
  • GMAT
  • PTE
  • SAT
  • ACT
  • Япон улс руу гэрээгээр ажиллах ажилчдын хэлний болон ур чадварын шалгалт
  • Санхүү болон аудит
  • Мөн 80 гаруй нарийн мэргэжлийн шалгалтуудыг авч байна.

Тус төвийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.eamust.mn болон https://www.facebook.com/englishacademyofmust хуудсаар авч болно.