"Хэлшинжлэлийн удиртгал" ном ШУТИС-ийн үндсэн сурах бичгээр шалгарлаа
Нийтлэгдсэн: 4/2/2010 7
\r\n
Доктор, дэд профессор Г.Томтогтохын "Хэлшинжлэлийн удиртгал" сурах бичиг нь ШУТИС-ийн "Үндсэн сурах бичиг"-ээр шалгарч батламж авлаа. Уг сурах бичиг нь хэлний мэргэжлийн ангийн оюутнуудад зориулан "Хэлшинжлэлийн удиртгал" хичээлийн сургалтын стандартын дагуу зохиогдсон.
\r\nХэлний онолын суурь ухагдахуун, ойлголтыг 10 бүлэг 108 зүйлд багтаан оруулсан, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн хэрэглэгдэхүүн болно.
Түүнчлэн хэлний мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутан, мөн багш судлаач, эх хэл болон гадаад хэлний мэдлэг, боловсролдоо анхаарал тавьж хэн бүхэн сонирхон үзэж болох юм.

