ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Англи хэлний уламжлалт олимпиад явагдаж дууслаа

Нийтлэгдсэн: 5/3/2010 8

ХБС-ийн орчуулагчийн салбарын оюутнуудын дунд зохиогддог Англи хэлний уламжлалт олимпиад нь 2010 оны 04-р сарын 13-наас 4-р сарын 29-ны хооронд 3 үе шаттайгаар явагдаж өнгөрлөө. ХБС-ийн олимпиадыг зохион байгуулах комиссын гишүүдээр дэд профессор Ц.Цэцэгмаа, ахлах багш Д.Туяа, багш Д.Алтанцэцэг, Ц.Солонго нар ажиллав.

\r\n

Тус тэмцээний эхний шатанд англи хэлний мэргэжлийн ангийн бүх курсээс нийт 44 оюутан оролцож, англи хэлний мэдлэгээ сорих тест хийж гүйцэтгэсэн. 2-р шатанд шалгарсан 15 оюутан ярилцлагын шалгалтанд орж, үүнээс 8 оролцогч сүүлийн шатанд шалгарч үлдсэн.

\r\n

Олимпиадын 3-р шатны шаргаруулалт 4-р сарын 29-нд Төв номын сангийн “Русский мир” төвд явагдсан бөгөөд оролцогчид “The role of education in today's society” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлснээс:

\r\n

1-р байр: Англи-солонгос хэлний 4 курсын оюутан Б.Урангуа

\r\n

2-р байр: Англи-солонгос хэлний 4 курсын оюутан Б.Ундрам

\r\n

3-р байр: Англи-орос хэлний 3 курсын оюутан Н.Алтан

\r\n

Тусгай байр: Англи-солонгос хэлний 4 курсын оюутан Я.Мандах, Техникийн мэргэжлийн орчуулга 1 курсын оюутан Г.Оюун-Ундрах нар тус тус эзэлсэн.

\r\n

Уг тэмцээнийг англи-орос хэлний 3 курсын оюутан Б. Энхбилэг хөтөлж, шүүгчдийн бүрэлдэхүүнд ХБС-ийн Харьцуулсан хэл шинжлэл, нэр томьёо судлалын профессорын багийн дэд профессор Ц.Цэцэгмаа, ахлах багш Д.Туяа, багш Ц.Энхбаатар, Англи хэл судлалын профессорын багийн багш Г.Гантуяа, П.Бямбажав нар байлаа.