ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

Нийтлэгдсэн: 3/28/2011
2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ШУТИС-ийн ХБС-ийн Эрдмийн зөвлөл, Оюутны зөвлөлтэй хамтран магистр, бакалавр оюутны дунд “Хэл-соёл-мэдээллийн технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Тус арга хэмжээний 1 шатанд 45 бакалавр оюутан, 6 магистр оюутан оролцож, сүүлийн шатанд 8 илтгэл шалгаруулж, Эрдмийн зөвлөлөөс баталсан комисс хэлэлцэж 5 байр эзлүүлэв.

\r\n

Нэгдүгээр байрт: багш Ц.Эрдэнэзаяа /Ph.D/-гийн удирдсан Н.Оюун-Эрдэнийн /Хятад-II курс/ “Хятад, монгол хэлний төрөл садантай холбоотой үг “,

\r\n

Хоёрдугаар байрт: Т.Мөнхжаргал багшийн удирдсан Б.Уянгамаа /СА-IV курс/-ийн “БНСУ-ын ерөнхийлөгч И Мён Багийн “Ажлаар амьсгалсан он жилүүд” номын монгол орчуулгад хийсэн ажиглалт”, багш Д.Туул /Ph.D/-ын удирдсан Б.Баярчимэг /ЯА-4 курс/-ийн ”Монгол, япон хэлний хэлц үгийн бүтэц, утгыг зэрэгцүүлэх нь”,

\r\n

Гуравдугаар байрт багш Д.Алтанцэцэг /Ph.D/-ийн удирдсан Б.Батбаатар /АО-IV курс/-ын ”Арван хоёр сарын нэрийг харьцуулан судлах нь /монгол, англи, орос хэлнээ/”, багш Г.Даваажав /Ph.D/-ын удирдсан Б.Эрдэмбилэг /ЯА-IV курс/-ийн ”Гар утас болон интернэтийн орчин дахь товчилсон үгийн хэрэглээ” сэдэвт илтгэлүүд тус тус байр эзэллээ.

\r\n

Н. Оюун-Эрдэнэ, Б.Уянгамаа нар илтгэлээрээ Монгол улсын анхны ерөнхийлэгч П.Очирбатын нэрэмжит “Эрдмийн ХI  чуулган“-д оролцох эрхтэй боллоо.\r\n

 

\r\n

ХБС-ийн Эрдмийн зөвлөл