Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
ШУТИС-ийн ХБС-ийн магистр, бакалавр оюутны
\r\n“Хэл-соёл-мэдээллийн технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
\r\n\r\n
\r\n
ХБС-ийн магистр, бакалавр оюутны дунд “Хэл-соёл-мэдээллийн технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2 үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:
\r\nI шат – Илтгэл удирдсан багшийн профессорын баг шалгаруулна. /2011.02.28-03.11-ны хооронд/
\r\nII шат - ХБС-ийн Эрдмийн зөвлөлөөс томилсон комисс шалгаруулна. /2011.03.12-03.18-ны хооронд/
\r\n\r\n
Зорилго:
\r\nМагистр, бакалавр оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, сургалтаар олсон онолын мэдлэгийг хэрэглээндээ зөв ашиглах чадвар эзэмшүүлэхэд оршино.
\r\nМагистр, бакалавр оюутнуудын шалгарсан илтгэлийн нэгдсэн хуралдаан 2011 оны 3 сарын 18-ны 14 цагт ШУТ-ийн төв номын сангийн хурлын танхимд болно.
\r\nХуралд хэлэлцүүлэх илтгэл доорх чиглэлтэй байна. Үүнд:
\r\n- \r\n
- Oрчин цагийн монгол хэл болон гадаад /англи, орос, япон, солонгос, хятад, герман г.м/ хэлний судлал \r\n
- Хэл соёл судлал: тухайн орны соёлд суурилсан хэлний онцлог, ертөнцийг хэлээр таньж, зураглах г.м. \r\n
- Компьютер хэл шинжлэл: мэдээллийн технологи ашиглан гадаад хэл сурах, програм хангамжид суурилсан хэлний судлал г.м. \r\n
- Толь судлал: цахим толь, мобайл толийг сургалтанд ашиглах боломж г.м . \r\n
- Нэр томьёо судлал: үүсэх аргууд, орчуулах аргууд г.м. \r\n
- Орчуулга судлал: аман, бичгийн, машин г.м. \r\n
- Зэрэгцүүлсэн хэл шинжлэл: гадаад болон эх хэлээ харьцуулан, ялгаатай, төстэй талыг тодруулах г.м. \r\n
\r\n
Тавигдах шаардлага:
\r\nИлтгэлийг 5-аас илүүгүй хуудсанд багтаан Microsoft Word программ дээр Times New Roman фонтоор 12 pt үсгийн өндөртэй, мөр хоорондын зай 1.0 байхаар бичнэ.
\r\nИлтгэл нь нүүр хуудас, илтгэлийн нэр, хураангуй, түлхүүр үг, үндсэн бүлэг, дүгнэлт, ашигласан номын жагсаалт /ном зүй/ гэсэн бүрдэл хэсэгтэй байна.
\r\nНүүр хуудсанд оюутны овог нэр, мэргэжил, курс, сэдэв, удирдсан багшийн овог нэр, зэрэг, цолыг бичнэ.
\r\n\r\n
Шалгаруулалт:
\r\nНэгдүгээр шатнаас шалгарсан илтгэлүүдийг багийн профессор 3 сарын 14-ний дотор сургуулийн Эрдмийн зөвлөлд хүргэнэ. Хоёрдугаар шатанд шалгарсан илтгэлийг ХБС-ийн Эрдмийн зөвлөлөөс баталсан комисс 2011 оны 3 сарын 18-ны 14.00 цагт болох нэгдсэн хуралдаанаар шалгаруулж урамшуулна. Үүнд:
\r\nI байр - 1 /өргөмжлөл, үнэ бүхий зүйл/
\r\nII байр - 2 /өргөмжлөл, үнэ бүхий зүйл/
\r\nIII байр - 3 /өргөмжлөл, үнэ бүхий зүйл/
\r\nТусгай байр -3 /өргөмжлөл, үнэ бүхий зүйл/
\r\nНэгдсэн хуралдаанаас шалгарсан илтгэлийг дараагийн шат болох ШУТИС-ийн “Эрдмийн чуулганд оруулах ба ХБС байгуулагдсаны 20 жилийн ойн шилдэг бүтээлийн эмхтгэл- “Хавсарга хэл шинжлэл” эрдэм шинжилгээний бичигт хэвлэнэ.
\r\n\r\n
ХБС-ийн Эрхэм хүндэт магистр, бакалавр оюутан та бүхнийг эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.
\r\n\r\n
\r\n
ХБС-ийн Эрдмийн зөвлөл<

