|
Тус сургууль нь 1997 оны 1-р сард "Гадаад хэлний сургууль" нэртэйгээр байгуулагдсан. Тус сургуулийн суурь нь 1978 онд МУИС-ийн орос хэлний тэнхимээс салбарлан гарсан орос хэлний тэнхим бєгєєд 1992 онд Гадаад хэлний тєв, 1997 онд Гадаад хэлний сургууль болж єргєжсєн байна. Тус сургуулийн багш нар ШУТИС-ийн инженер, технологи, хїмїїнлэгийн мэргэжлийн бакалавр, магистр, докторын түвшингийн нийт оюутнуудад англи, орос хэл зааж їйлчилдэг. Зах зээлийн хэрэгцээ хангаж чадахуйц мэргэжилтэн бэлтгэх сургуулийнхаа эрхэм зорилгыг хэрэгжїїлэхэд англи, орос зэрэг гадаад хэлний боловсрол чухал їїрэгтэй бєгєєд энэ зорилгыг хэрэгжїїлэхэд сургуулийн їйл ажиллагаа чиглэгддэг. 1995-1996 оны хичээлийн жилээс тус сургууль орчуулагч-инженерийн салбар нээн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн ба бакалавр зэрэгтэй 350 гаруй мэргэжилтэн, магистр зэрэгтэй 81 гаруй мэргэжилтэн тєгсгєж, одоо 700 гаруй оюутан бакалаврын тївшиний, 30 оюутан магистрын тївшиний сургалтанд хамрагдаж байна. Бакалавр магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхээс гадна, 1999-2000 оны хичээлийн жилээс эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай хамтран докторын сургалт явуулж эхэлсэн ба 29 одоо доктор оюутан суралцдаг. Багшлах боловсон хїчний хувьд орос судлал, монгол судлал, англи хэл судлал, япон судлал, зэрэгцїїлсэн хэл шинжлэл ба нэр томъёо судлал, солонгос судлал ба хавсрага хэл шинжлэл гэсэн 6 профессорын багт нийт 73 багш ажиллаж байгаагаас 10 гаруй докторын (Ph.D.) зэрэгтэй, бусад нь магистрын зэрэгтэй багш нар байна. Мєн Япон, АНУ, ОХУ, Англи, БНСУ, Канад зэрэг улсаас жил бїр мэргэжилтэн багш нарыг урин ажиллуулж байна. Мэргэжлийн єндєр мэдлэгтэй, заах аргын туршлага арвинтай олон багш нар тус сургуульд ажилладаг бєгєєд эдгээрээс 8 багш ШУТИС-ийн хїндэт єргємжлєл, багш А.Б.Будаева, Т.Долгоржав, Д.Саранцэцэг, С.Цэрэндолгор, А.Бумбар нар ШУТИС-ийн хїндэт профессор, багш А.Б.Будаева, Д.Саранцэцэг, С.Цэрэндолгор, Д.Туул, Ч.Гульнар, Т.Батбаяр, Г.Томтогтох, С.Нарантуяа, Ц.Тунгалаг, Б.Дэдэрмаа, Ц.Энхцэцэг, Ц.Эрдэнэчимэг, Г.Туяа, С.Дугармаа нар Гэгээрлийн тэргїїний ажилтан цол, Ц.Энхцэцэг, Б.Уранчимэг, С.Дугармаа, Ж.Гантөмөр нар БСШУЯ-ны Хүндэт жуух, Д.Туул, Д.Саранцэцэг нар Хөдөлмөрийн хүндэт медаль, Ц.Тунгалаг, С.Цэрэндолгор нар "Багшийн алдар" медаль, Б.Мөнхбаатар ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагнал хїртсэн болно. Мөн ШУТИС-ийн 35 жилийн ойн угтсан уралдаанд англи хэлний багш Н.Өрнөхбаяр, Т.Ууганбаяр нар Гадаад хэлний хичээлийн вебээр Техник технологийн тусгай шагнал хүртсэн болно. Гадаад хэлний тєв, Гадаад хэлний сургуулийн захирлаар 1992 оноос эхлэн доктор (Ph.D.), профессор Т.Батбаяр, Орос судлалын тэнхмийн эрхлэгчээр Д.Туул, англи хэл судлалын тэнхмийн эрхлэгчээр С.Нарантуяа, Япон судлалын тэнхмийн эрхлэгчээр Ж.Гантємєр нар ажиллаж байв. Єнгєрсєн хугацаанд тус сургуульд тэнхмийн эрхлэгчээр Т.Пэлжид, М.Мягмаржав, С.Сайнбилэг, доктор, профессор Ц.Цэдэндамба, дэд доктор З.Дашдорж нар ажиллаж байв. 2002-2003 оны хичээлийн жилээс ШУТИС профессорын системд шилжин нэр хїндтэй эрдэмтэн профессорын багууд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг удирдаж эхэлсэн. юм.Орос судлал, монгол судлал, англи хэл судлал, япон судлал, зэрэгцїїлсэн хэл шинжлэл ба нэр томъёо судлал, солонгос судлал ба хавсрага хэл шинжлэлийн багуудыг профессор, доктор /Ph.D/ Т.Батбаяр, дэд профессор, доктор /Ph.D/ Г.Томтогтох, доктор /Ph.D/ Г.Туяа, доктор /Ph.D/ Б.Дэдэрмаа, С.Дугармаа, С.Оюундэлгэр нар тэргїїлж байна.
Сургуулийн гадаад харилцаа жилээс жилд єргєжин їр єгєєж нь дээшилж байна. Японы Далайн чанад дахь орнуудтай хамтран ажиллах агентлаг (JICA), Японы Мияаконожагийн коллеж, Японы Тохокугийн охидын сургууль, АНУ-ын ЭСЯ-ны мэдээллийн агентлаг, АНУ-ын сайн дурын байгууллага, Английн сайн дурын байгууллага, АНУ-ын Ютагийн коллеж, АНУ-ын Англи хэлний институт, ОХУ-ын Эрхїї хотын Техникийн Их сургууль, Москвагийн Улс түмний найрамдлын их сургууль, БНСУ-ын хамтын ажиллагааны байгууллага КОИКА, БНХАУ-ын Тяньжинийн Их сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд 2005 онд БНСУ-ын СүнЧанЯаны их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Тус сургууль ОХУ-ын Боловсролын яамтай байгуулсан гэрээний дагуу гадаадын иргэдийн орос хэлний мэдлэгийн тївшин тогтоох олон улсын стандартаар /TORFL/ шалгалт авах эрх авч Москвагийн Улс түмний найрамдлын их сургуультай байгуулсан гэрээний дагуу ОХУ-ын Боловсролын яамны дэргэдэх TORFL-ийн тэргүүлэх төвд Д.Туул, Г.Томтогтох, Б.Уранчимэг, Б.Дэдэрмаа, Б.Цэцэгмаа, Б.Мөнхбаатар нарын багш нар сургалтанд хамрагдан TORFL-ийн шалгалт авах эрх авсан ба Тестийн тєв, Орчуулгын төв їйл ажиллагаагаа эхлээд байна. Тус сургуулиас ШУТИС-ийн нийт оюутнуудын дунд орос англи хэлний олимпиадыг уламжлал болгон жил бїр зохион байгуулж ирсэн ба Гадаад хэргийн яамтай хамтран нийт их дээд сургууль, ЕБС-ийн оюутнуудын дунд орос англи хэлний олимпиад зохион байгуулж дїгнэн, цаашид уламжлал болгон явуулж байна. АНУ-ын англи хэлний институтээс зохион явуулдаг англи хэлний олимпиад, зуны сургалтанд жил бїр 30 оюутан, Японы Мияаконожагийн коллеж, Ази Номхон далайн орнуудын оюутны нийгэмлэгтэй хамтарсан япон, солонгос хэлний хамтарсан зуны сургалтыг уламжлал болгон явуулж байна. Мөн Японы ЭСЯ, Монгол-Япон төв, Жайка байгууллагатай хамтран жил бүр их, дээд сургуулийн оюутнуудын дунд "Япон хэлний уран илтгэгч"-ийн тэмцээнийг уламжлал болгон зохион явуулдаг. Сүүлийн 2 жилд 20-иод багш нар АНУ, Япон, БНХАУ, ОХУ, БНСУ, Тайланд, Малайз, Сингапурт-т янз бїрийн хугацаагаар мэргэжил дээшлїїлэх сургалтанд хамрагдаж, 6 багш ОХУ-ын ШУА-ын Зүүн Сибирийн салбарын Монгол Төвд судлалын хамгааллуулах зөвлөлд докторын (Ph.D.) зэрэг хамгаалсан. 2007-2008 оны хичээлийн жилээс тус сургууль нь гадаадын их, дээд сургуулиудад инженерийн чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудын хэлний бэлтгэлийг хангах зорилгоор олон улсын инженерийн бэлтгэл ангийг нээн хичээллүүлж байна. ШУТИС-ийн Ректорын 2007 оны 11-р сарын 01-ний 287 тоот тушаалаар тус сургуулийн нэрийг "Хэлний боловсролын сургууль" болгон өөрчилж, тус сургуулийн дэргэд "Гадаад хэлний сургалт, судалгааны төв" байгуулагдсан ба iBT TOEFL-ийн шалгалт авах албан ёсны эрхийг авч үйл ажиллагаагаа явуулж байна. |