НОМ ХАНДИВЛАХ САЙН ДУРЫН АЯН ӨРНҮҮЛЛЭЭ
ГХС-ийн Ази судлалын салбарын монгол хэлний багш нараас санаачлан зохион байгуулсан Хүүхдийн төв сувиллын номын санд ном бэлэглэх сайн дурын үйл ажиллагаанд ШУТИС-ийн багш, ажилтнууд идэвхтэй оролцон, хүүхдийн уран зохиол, танин мэдэхүйн 450 номыг тус төвд бэлэглэлээ.