САЙН ҮЙЛСИЙН АЖИЛ

ГХС-ийн АСС-ын монгол хэлний багш нараас нийгмийн хариуцлагын хүрээнд ЕБС-ийн сурагчдад ном хандивлах сайн үйлсийн ажил санаачлан зохион байгууллаа. Уг үйл ажиллагаа нь хүүхдийг номд дуртай болгох, тэдний унших, бичих, ярих чадварыг сайжруулах зорилготой бөгөөд нийслэлийн БГД-ийн Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн 1-5 ангийн сурагчдад “Цагаан толгойн баяр”-ын бэлэг болгон, ангийн номын санд нийт 459500 төгрөгийн үнэ бүхий 35 ном бэлэглэлээ.