Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах, бүтээлч сэтгэлгээг дэмжих, онол практикийн уялдаа холбоог сайжруулахад зорилгоор “Хэрэглээний хэл шинжлэл 2024” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 03 сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралд оюутнууд зэрэгцүүлсэн хэл шинжлэл, орчуулгын онол, аргазүйн асуудлууд, нэр томьёо судлал зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Магистрын түвшинд 3 оюутан илтгэл хэлэлцүүлснээс
1-р байранд О.Наранцэцэг, (Техникийн мэргэжлийн орчуулга хөтөлбөр, Удирдагч багш: Ц.Цэцэгмаа (доктор, дэд профессор))
Бакалаврын түвшинд нийт 13 оюутан илтгэл хэлэлцүүлснээс:
1-р байранд:
Х.Энхзул, (ГХО англи хэл II курс, Удирдагч багш: Б.Байгал (магистр))
2-р байранд:
Г. Лхагвамаа, (ГХО Хятад хэл III курс, Удирдагч багш:Л.Чойжилмаа (доктор, дэд профессор))
3-р байранд:
Л. Үүлэн (ГХО англи хэл I Удирдагч багш: Б.Байгальмаа (магистр)) нар тус тус шалгарлаа.
Мөн “Хэрэглээний хэл шинжлэл 2024” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Юнител групп, болон профессор,
багш оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажилласан удирдагч багш нар талархал илэрхийлье.
2023-03-20
Сургууль сурталчилсан ажлын тайлан
АНГЛИ ХЭЛНИЙ УЛСЫН ОЛИМПИАД амжилттай зохион байгуулагдлаа
Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид ШУТИС, ГХС-ийн хөтөлбөр танилцуулгад хүрэлцэн ирлээ
«Вопросы русского языка в меняющемся мире: традиции и инновации в методике преподавания» сэдэвт Олон улсын XVII эрдэм шинжилгээний хурал боллоо.
"Foreign Language Translation" program