ОЮУТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Инженер технологи, бизнес менежментийн оюутны дунд хичээл тус бүрээр олимпиад, тэмцээн, англи хэлний өдрүүд, хамтарсан зуны сургалт зохион байгуулж олон оюутан хамруулдаг уламжлалтай. Оюутнууд эсээ бичих, илтгэл тавих зэрэг хэлбэрээр, ганцаарчилсан, багийн төрөлд 2 үе шатанд өрсөлдөж, шалгарсан нь сургуулийн болон ивээн тэтгэгчдийн шагнал авдаг. ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба болон Оюутны холбооноос зохион байгуулдаг уралдаан, тэмцээнд суралцагчидаа бэлдэж оролцуулахаас гадна шүүгчээр ажиллаж зөвлөгөө өгдөг. Хичээлийн хоцрогдол арилгах эрчимжүүлсэн сургалт улирал бүр хичээллүүлж байна. Улирал тутамд Тусгай зориулалтын англи хэлний хичээлээр тойм лекц зохион байгуулж ирлээ. Англи хэлний ярианы  болон орчуулгын клубийн үйл ажиллагаа өргөжиж, улам шинэлэг болж байна. Англи хэлний тэнхим нь 2019 оны 6 сард АНУ-ын ЭСЯ, БНСУ-ын Гёнгнамын Техникийн их сургуультай хамтран монгол, солонгос АНУ-ын оюутан залуус оролцсон “STEM-Summer English Program 2019”  хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. АНУ-ын ЭСЯ-ны “Local Grant” төслийн хүрээнд “Modern Innovative American English Classroom” орчин үеийн тоног төхөөрөмж бүхий ангийг ШУТИС-ийн оюутнуудад зориулан тохижуулж 2020 онд нээсэн нь бидний амжилт юм.